Гэр бүл төлөвлөлт

12 Aug

Та гэр бүл төлөвлөлт гэдэг ойлголтыг юу гэж боддог вэ? Төлөвлөлт хийж байсан уу? Таны төлөвлөгөө биелэсэн үү?

Гэр бүл төлөвлөлт гэдэг нь зүгээр л нөхөр/эхнэртэй болох гэж төлөвлөх бус та цаашдын амьдралын зорилгоо тодорхойлж таны үеэрхэж байгаа эсвэл нөхөр/эхнэртэйгээ цаашид хэзээ хүүхэдтэй болж хэрхэн амьдралаа авч явах зэргийг төлөвлөнө гэсэн үг. Монголчууд ерөнхийдөө энэхүү гэр бүл төлөвлөлтийг хийдэггүй бөгөөд үүний улмаас маш олон үр хөндөлт бий болдог. Мэдээж бас бусад хүчин зүйлээс шалтгаалдаг ч миний бодлоор энэ гэр бүл төлөвлөлт манай нийгэмд маш хэрэгтэй байгаа санагдах юм. Монголчуудын сүүлийн үеийн гэр бүл төлөвлөлт их сонин бодлоготой байгаад байх юм. Учир нь сүүлийн жилүүдийн гэр бүл бологч залуу хосууд маань үерхээд удаагүй, нэг ёсондоо бие биенээ таньж амжаагүй байтлаа жирэмсэн болж үрийн зулай үнэрлэн муугаар хэлбэл танихгүй хүнтэй гэр бүл болоод байгаа мэт байх болжээ. Тэгээд гэнэн сэтгэлээр гэр бүл болчихоод санаа нийлэхгүй бол салаад үр хүүхдийн хүмүүжилд хүртэл муу нөлөө үзүүлэх юм. Мэдээж энэхүү хосууд дотор сайн сайхан амьдарч байгаа хосууд цөөнгүй хэд байгаа л байх гэвч муу нь илүү ихдээд байх юм. Гэр бүл төлөвлөлтийг боловсролын байгууллагаар дамжуулж авч мэдэж чадахгүйгээс хойш эцэг эхчүүд маань хүүхдүүддээ зааж сургаж мэдлэг өгч байх нь зүйтэй юм шиг санагдана.

Гэр бүл төлөвлөлт дотор үр хүүхэдтэй болох багтаж байна. Тэгэхээр та үүнд бэлтгэгдсэн үү? Та гэр бүлтэй боллоо гэж бодъё (Эхнэртэй/ Нөхөртэй). Та 2   ирээдүйгээ нэг л өдөр ярилцах л болно. Нэг ёсондоо “Хоёулаа цаашдаа ямар төлөвлөгөө болон зорилготой байх вэ” гэдэг талаар. Хэзээ ажилд орж (залуу хүмүүсийн хувьд), хэзээ тусдаа гарч (монголчуудын ихэнх гэр бүл хадмынхаасаа гараагаа эхэлдэг ^_^), хэзээ хүүхэдтэй болж………… гэх мэтчилэн. Эндээс хэзээ хүүхэдтэй болох талаар бичихэд хүүхэд хэзээ олдох нь хамаагүй гэр бүлд аз жаргал авчирдаг ч заримдаа таньд хүндрэлтэй замыг сонгохоос өөр аргагүй байдалд хүргэдэг юм. Оюутан (эмэгтэй) байхад хүүхэдтэй боллоо, тэгсэн хүүхэд харж өгөх хүн байдаггүй, хичээлээ таслаад хүүхдээ харсаар байтал хичээлээсээ хоцорч жилийн чөлөө авна эсвэл бүр сургуулиа хаяж “гэрийн авгай” гэх хүндэтгэлгүй нэр зүүж, хүүхэд том болоод ажилд оръё гэхээр мэргэжил байхгүй ингээд мэргэжлийн бус жижиг сажиг аар саар ажил хайна (Зөөгч, Угаагч, Бэлтгэгч гэх мэт). Эрэгтэй хүн талаас нь аваад үзэхээр эхнэр хүүхэд хоёроо тэжээх санаатай нэг юм хичээлийн хажуугаар ажиллаад нойр хоолгүй сүүлдээ биегүй болж эсвэл сургуулиа бас л хаяж нэг л сонин утгагүй сонин амьдралд орж ирнэ. Гэвч сайн талууд мөн л зөндөө байдаг. Сургуулиа яаж ийж байгаад төгсөөд хүүхдээ цэцэрлэгт өгч сайхан ажил хийх тохиолдлууд байна. Гэхдээ сайны хажуугаар саартай гэж иймэрхүү явдал байгаад байгаа нь дотор эмзэглэмээр санагдах юм. Энэ нь бүр тэрхүү шинээр мэндэлж байгаа хүүхдийн ирээдүйтэй ч холбоо гэдгийг бодох хэрэгтэй. Ялангуяа залуу хос болон охид залуучууд маань үүний талаар өөрийгөө нэг харж дүгнэж байх хэрэгтэй юм болов уу.  Хүн байнга өөрийгөө дүгнэж чадахгүй ч хааяа ч болов энэ талаар бодох сэтгэлгээ манай орны нийт залууст байгаа байх гэж найдаж байна. Ирээдүй таны л гарт байдаг гэдгийг ухаарч ирээдүйдээ өөрийгөө бэлтгэх нь чухал юм.

Ингээд 3-р нийтлэл маань өндөрлөж байна. Та бүхэнтэйгээ дараагынхаа нийтлэлээр дахин уулзая.

Монголын үрс маш олон болтугай.

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: